Аудит, баталгаажуулах үйлчилгээ

Байгууллагын бэлтгэсэн санхүүгийн тайланг хараат бус, мэргэжлийн аудиторууд шалгаж, тухайн тайлан нь Монгол улсын болон олон улсын санхүүгийн тайлагналын стандарт (СТОУС/НББОУС, Үндэсний стандарт г.м.)-д нийцэж, байгууллагын санхүүгийн байдал, гүйцэтгэл, мөнгөн урсгалыг үнэн зөв, шударга байдлаар илэрхийлсэн эсэхэд дүгнэлт өгөх үйлчилгээ юм.

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Байгууллага, хувь хүнд санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, татвар, эрсдэлийн удирдлага, бизнесийн шийдвэр гаргалт зэрэгтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө, шийдэл санал болгох үйлчилгээ юм

Тоон үзүүлэлт

Бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхай, эрчим хүч, банк санхүү, зам барилга, харилцаа холбоо, мэдээлэл технологи, финтек, виртуал хөрөнгө, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, олон улсын төсөл хөтөлбөр зэрэг салбарын 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллагад аудит баталгаажуулалт, сургалт, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах гэх мэт санхүү бүртгэлийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

20+

Бидний туршлага (жилээр)

1000+

Үзүүлсэн үйлчилгээний тоо

100%

Харилцагчийн сэтгэл ханамж

150+

Харилцагч байгууллагууд

ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Бид таны бизнесийн үнэ цэнэ, итгэлцлийг бий болгоно

Яагаад биднийг сонгох вэ?

Туршлагатай баг, хамт олон

01

Манай аудитор, ажилтнууд нь аудитын салбарт мэргэшсэн, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагуудын жинхэнэ гишүүд бөгөөд тогтмол суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг хамт олон юм. Бид мөн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг эрхэмлэн, мэргэжлийн ёс зүйг дээдлэн үйлчилгээ үзүүлдэг.

Аудитын нэр хүнд, туршлага

02

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллагад чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлсэн байна.

Зөвлөх үйлчилгээний цогц шийдэл

03

Санхүүгийн тайлангийн болон татварын зөвлөх, дотоод аудит, эрсдэлийн зөвлөх үйлчилгээ болон СТОУС, НББОУС-ын сургалт, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь байгууллагын санхүүгийн системийг цогцоор нь сайжруулах боломжийг олгодог.

Үйлчилгээний чанар, стандарт

04

Манай компани Монгол улсын Аудитын тухай болон бусад хууль тогтоомж, Санхүүгийн тайлагналын болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (СТОУС, НББОУС), Аудит, Баталгаажуулалтын Олон Улсын Стандарт (АБОУС)-уудын хүрээнд үйлчилгээ үзүүлж байна.

Инноваци, технологийн шийдэл

05

Компани нь санхүүгийн дүн шинжилгээ, тайлагналын автоматжуулалт, дижитал аудитын шийдлийг нэвтрүүлсэн байдаг. Ажлын явцыг хурдан, ил тод, үр дүнтэй болгодог.

Харилцагч төвтэй, хурдан, уян хатан үйлчилгээ

06

Байгууллагын хэрэгцээнд тохируулсан аргачлал, цагийн уян хатан байдал. Асуудалд хурдан шийдэл, зөвлөмж өгдөг.

Харилцагч байгууллагууд

Мэдээ мэдээлэл

"Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд"-ийн тусгай зөвшөөрлөө авлаа

Цааш унших

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх зөвшөөрөл авлаа

Цааш унших

БИД ОЛОН УЛСЫН "ACCA" БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ОЛГОГЧ ГИШҮҮН БОЛЛОО

Цааш унших