en en

Үйлчилгээ


Холбоо барих

  • "Аэрогеодези" ХК-н байр 211 тоот, Их тойруу 15, ЧД УБ хот
  • Факс: +976 315-318
  • Утас: +976 315-318, 9911-6268, 9911-0545
  • info@interaudit.mn
 

Санхүүгийн тайланг НЯГТЛАХ ГЭРЭЭТ АЖИЛ


Санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажлын зорилго нь горимуудыг гүйцэтгэсний үндсэн дээр санхүүгийн тайлангууд нь бүх материаллаг зүйлсийн хувьд санхүүгийн тайлагналын тогтсон баримтлалын дагуу бэлтгэгдээгүй гэсэн итгэл үнэмшлийг бидэнд төрүүлэх аливаа зүйлс бидний анхааралд өртсөн эсэхийг илэрхийлэх боломжийг олгоход оршино.
Бид энэхүү стандарт, мэргэжлийн холбогдох байгууллага, хууль тогтоомж, дүрэм журам, түүнчлэн тухайн нягтлах гэрээт ажлын нөхцөл, тайлагналын шаардлагуудыг анхаарч үзээд санхүүгийн тайлангийн нягтлах гэрээт ажлыг дараах горимуудаар хийж гүйцэтгэнэ.
  • Тухайн санхүүгийн тайланг өмнөх үеүдийн санхүүгийн тайлантай харьцуулах,
  • Тухайн санхүүгийн тайланг хүлээгдэж буй үр дүн болон санхүүгийн байдалтай харьцуулах,
  • Санхүүгийн тайлангийн элементүүдийн харилцан холбоог судлах, энэ нь байгууллагын туршлага, салбарын нормд үндэслэн урьдчилан таамаглаж болох төлөвтэй нийцэж буй эсэхийг харна.