en en

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах


Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах хууль, эрх зүйн үндэслэл нь:
  •  Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн:
17.1-д Нягтлан  бодох бүртгэлийн удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ;
17.2-т "аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөж ажиллана;
19.1.1-д аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах", /Аж ахуйн нэгж байгууллагьн нягтлан бодогчийн үүрэг/;
16.1-д "Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөнө".
  • Компанийн тухай хуулийн:
93.1-д Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувь нийлүүлэгч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна;
93.3-т Компани нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан гаргах бөгөөд түүний үнэн зөвийг компанийн гүйцэтгэх удирдлага хариуцна.  Эдгээр болно.
Дээрх хууль эрх зүйн шаардлагуудын дагуу манай компанид хандсан олон байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг бид чанарын өндөр түвшинд боловсруулж байсан.