en en

Холбоо барих

  • "Аэрогеодези" ХК-н байр 211 тоот, Их тойруу 15, ЧД УБ хот
  • Факс: +976 315-318
  • Утас: +976 315-318, 9911-6268, 9911-0545
  • info@interaudit.mn
 

Захирлын мэндчилгээ


Мэндчилгээ

 
 
 
Монгол улсад зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, түүнийг бүтээн байгуулах их үйлсэд хувь нэмрээ оруулж буй дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хувь хүмүүс болон үйлчлүүлэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе.
 
Бизнесийн хэл бол нягтлан бодох бүртгэл, харин түүний нүд, чих бол аудит байдаг. Аудитын салбарт манай компани байгуулагдсан цагаасаа хойш багагүй хүч чармайлт гарган ажилласаны үр дүнд Монгол улсад энэ салбартаа тэргүүлэх компаниудын нэг болж чадсан. Бидний санал болгож буй үйлчилгээний төрөл, цар хүрээ, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд бид үйлчилгээгээ нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийн дагуу, шударга, бодитой, хараат бус байдалд Санхүүгийн тайлагналын болон аудитын олон улсын стандарт, хууль дүрмийн дагуу хийж гүйцэтгэдэг ба үүнд харилцагчид, үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байдаг.

Мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн ололт, шинэчлэлийг агуулсан дэлхийн түвшинд хүрсэн чанартай үйлчилгээгээр ёс суртахууны болон мэргэжлийн өндөр ур чадвар бүхий манай хамт олон танд болон танай байгууллагад туслахад бэлэн байна.

Та бүхний үйл ажиллагаа амжилтаар дүүрэн, өөдлөн дэвжих болтугай.

 

 

Хүндэтгэсэн: Гүйцэтгэх захирал Б.Итгэлсүрэн